0

Одоогоор мөрдөгдөж буй тус хууль нь 20 гаруй жилийн өмнө батлагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд технологийн дэвшил, нислэгийн аюулгүй байдлын шинэ шаардлага, мөн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын нисэхийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбоотойгоор шинэчлэн сайжруулах шаардлага үүсээд байгаа юм.
Шинэчилсэн найруулгад төрийн тусгай чиг үүргийн нислэгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх зэрэг чухал зохицуулалтуудыг тусгажээ. Мөн нисэх бүрэлдэхүүний мэргэжлийн харилцааг тодорхой болгох, гадаадын мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна.
Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газар болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын заагийг тодорхой болгосноор удирдлагын давхардлыг арилгах ач холбогдолтой гэж үзэж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт дарамт учруулахгүйгээр төрийн тусгай чиг үүргийн нислэгийн бэлэн байдал, шуурхай ажиллагаа сайжирч, нислэгийн аюулгүй байдал, хяналтын тогтолцоо олон улсын шаардлагад нийцсэн түвшинд хүрэх нөхцөл бүрдэх юм.
Жич: “Улсын нисэх” гэдэгт Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын ашиглаж буй онгоц, нисдэг тэрэг багтдаг байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.