dobu.mndobu

900 сая төгрөгийн төсөвтэй “Улаанбаатар марафон 2026” иргэдээс хураамж авч гүйлгэнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-21

900 сая төгрөгийн төсөвтэй “Улаанбаатар марафон 2026” иргэдээс хураамж авч гүйлгэнэ

Улаанбаатар Марафон-2026-ын нийт төсөв (зардал, санхүүжилт) олон нийтэд албан ёсоор зарлагдаагүй ч НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө өөрийн байр сууриа илэрхийлж  “Хотын орлогчоор ажиллаж байх үедээ Нийслэлийн төсвөөс мөнгө гаргахгүй хэмээн “Улаанбаатар марафон”-ыг хувийн хэвшлийн залуусыг дэмжин өгч байв. Нөхдүүд номер зүүлгэж манийгаа нүдэх ажилд дэмнэсэн. Тэр ч миний буруу учир уучлал гуйж байсан. Энэ жил хотын төсөвт 900 сая төгрөг тавьсан байна лээ ! Төр мөнгийг нь гаргаад, тэд харин ашиг шимийг нь авах уу! Энэ бол шударга бус! Үүнийг төр хувийн түншлэл гэхгүй!!!” гэжээ.

Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар Марафон-2026” арга хэмжээнд 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.

Иргэд тус арга хэмжээнд оролцохын тулд бүртгэлийн хураамж төлөх ба

Бүтэн марафонд оролцох бол (42.195 км) — 90,000 ₮
Хагас марафонд оролцох бол (21.095 км) — 70,000 ₮
10 км гүйх бол— 50,000 ₮
5 км гүйх бол — 10,000 ₮
Гэр бүлийн гүйлт (1.5 км) — 5,000 ₮ нэг гишүүн тутамд хураамж төлөх ажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.