0

Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болжээ.
Энэ барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймгийн Отгон сумын харьяат, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Намнансүрэн, айгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн бүх аваргууддаа хүндэтгэл үзүүлсэн бол Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг аваргын үр хүүхдүүдээс нь улсын заан М.Лхагвагэрэлд гардууллаа.

Дараагийн барилдаанууд:
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.