0

Манай улс эрчим хүчний хомсдолд нэгэнт ороод байгаа цаг дор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Баянхонгор аймгийн Байдраг сум, Орхон аймагт тус тус усан цахилгаан станц барихаар судалж эхэлжээ. Уг нь Орхон аймагт усан цахилгаан станц барих тухай яриа хэлэлцээр хориод жилийн өмнө яваад чимээ намдаасан бол “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг 2024 онд тавьж, Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлсэн ч аанай л чимээ намдаасан.
Мөн Цэнхэрмандал суманд Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед горим тохируулгын үүрэгтэй оролцох, эрчим хүчний импортыг бууруулах, дотоодын эх үүсвэрээр хангах зорилгоор усан цахилгаан станц барих тухай яриа гараад чимээгүй болсон. Тэгвэл эдгээр усан цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барихаар болжээ.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.