dobu.mndobu

ЭМДС “сэгсэрсэн” С.Энхболд өөрөө шүүлгэх эрсдэлтэй баймаар юм

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-27

ЭМДС “сэгсэрсэн” С.Энхболд өөрөө шүүлгэх эрсдэлтэй баймаар юм

Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн Дүрс оношилгооны эмчээс эмнэлгийн захирал, Эрүүл мэндийн сайд хүртэл Л.Оюун-Эрдэнээр суга татуулсан С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилж, төд удалгүй сан “сэгсэрсэн” асуудлаар ажлаас нь чөлөөлж байв. 

Харин тэр Ж.Чинбүрэнгийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй шүүхэд хандсан. 

Улсын дээд шүүхээс хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж, албан тушаалд нь томилох боломжгүй хэмээн шийдвэрлэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаанд хамаарах "Тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна" хэмээн үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Гэвч С.Энхболд нь Улсын дээд шүүхэд хандсан ч тус шүүх хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж, шийдвэрлэжээ. 

Уг нь тэр өөрөө Эрүүл мэндийн даатгалын санг хоосолчихсон хүн гэдэг. Гэтэл шүүхэд хандаж, арга хэмжээ авсан сайдаа шүүхэд өгч байгаа нь өрөөсгөл бөгөөд өөрөө эргүүлэн шүүхээр орох ч эрсдэлтэй баймаар юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.