0

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. НИТХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, НИТХ-ын дарга А.Баяртай холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Тэрбээр "НИТХ-ын Зөвлөл хуралдаад өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, 21 асуудлыг хэлэлцүүлэхээр товлосон. Гэтэл НИТХ-ын дарга А.Баяр "АН-ын бүлгээс гаргасан саналыг дагуу хурлыг хойшлуулахаар болсон" гэж манай намын даргад хэлсэн байна.
Нийт төлөөлөгчдийн 70 орчим хувийн саналаар ээлжит бус хуралдааныг зарлан, хуралдуулахаар боллоо. Харамсалтай нь, манай НИТХ-ын дарга хууль зөрчөөд ерөөсөө болж өгөхгүй байна. Энэ танхимын бүх микрофон, техник хэрэгслүүдийг салгачихаж. Бид зөөврийн микрофон ашиглаж, хурлаа явуулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар 30 гаруй хүн хуралдаа ирэхээр байна. 23 хүн байхад л хурал эхлэх боломжтой.
Сүүлийн 2 сар НИТХ-ыг огт хуралдуулаагүй. Учир шалтгаан нь Баянзүрх дүүргийн МАН НЗДТГ-ын үүдэнд ирж жагсаж, цуглах гэх мэт үйлдлүүдийг хийгээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар НИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх данс болон бусад данснаас 13.2 тэрбум төгрөг хэвлэлд гарсан. Энийг зарим нэр бүхий дүүргүүд рүү шилжүүлж, тэндээс бэлнээр нь гаргаж авсан асуудал яригдаж байна. Энэ нь авлига албан тушаалын гэмт хэргийг тасралтгүй үйлдэж байх нөхцөл байгаа учраас энэ хүний асуудлыг хурлаар авч хэлэлцэнэ.
Би амьхандаа НИТХ руу янз бүрийн улс төрийн талцал оруулалгүй хичээж ажиллаж ирсэн. Харамсалтай нь НИТХ-ын дарга маань өдөр нь огт байдаггүй. Шөнийн цагаар ирж ажилладаг, шашны зан үйл эрхэлдэг. Би үүнд их санаа зовж байна. Нийслэлийн мэдээлэл технологийн аюулгүй байдалд халдаж байгаа үйлдэл хийж байна уу, үгүй юу. Өнөөдрийн байдлаар халдчихаад байна. Хурал үргэлжлэх ёстой.
А.Баяр дарга хуралдаа ирж, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж байгаа үйлдэлдээ тайлбар өгөх хэрэгтэй" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.