0

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болох товтой байсан ч АН-ын бүлгээс хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг А.Баяр даргад хүргүүлж, хуралдааныг цуцалсан юм. Тиймээс Дэгийн тухай хуулиар НИТХ хуралдах боломжгүй болсон ч Хотын дарга “НИТХ-ын дарга А.Баяр ирээгүй учраас хоёр цаг хүлээгээд ээлжит бусаар хуралдуулах” тухай мэдээлсэн дагуу хуралдааныг эхлүүлээ. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүниий удирдлагын тухай хууль зөрчих учраас хурлаас гарах шийдвэр тогтоол хүчингүй гэсэн үг.
Хотын дарга хэлэхдээ “НИТХ-ын дарга А.Баяр танхимын бүх микрофон, техник хэрэгслүүдийг салгачихаж. Бид зөөврийн микрофон ашиглаж, хурлаа явуулна. Нийслэлийн мэдээллийн аюулгүй байдалд халдаж байгаа үйлдэл хийж байна уу, үгүй юу. Хурал үргэлжлэх ёстой. А.Баяр дарга хуралдаа ирж, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж байгаа үйлдэлдээ тайлбар өгөх хэрэгтэй” хэмээсэн.
Х.Нямбаатар нарын хууль зөрчин хуралдахаар улайрч байгаагийн цаана Туулын хурдны замын төслийг НИТХ-ын төлөөлөгчдөөр турхируулах санаа байгааг эх сурвалж хэллээ. Учир нь НИТХ-ын дарга А.Баяр уг төслийг эсэргүүцэж, иргэдийнхээ талд зогсоод буй. Нөгөө талаар Х.Нямбаатар нар "хурлын дэг"-т өөрчлөлт оруулах. Одоо мөрдөж байгаа хуулиар НИТХ-ын дарга хуралдаанаа зарлан хуралдуулах ёстой. Тиймээс нийслэлийн Засаг даргын өөрчлөлтөөр НИТХ-ын дарга эрүүл мэнд, чөлөөтэй гэх ямар нэгэн шалтгаанаар эзгүй үед НИТХ-ын зөвлөлөөс хэн нэгэн төлөөлөгч хуралдаан зарлаж болох агуулга бүхий заалт оруулахаар зэхсэн аж.
Улмаар уг хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах, шинэ НИТХ-ын даргыг сонгох асуудлаар хуралдаж байна.
Тухайлбал, Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг батлах тухай 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн НИТХ-ын тогтоолын 4.1-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг НИТХ-ын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заажээ.
Мөн тогтоолын 4.2-т “НИТХ-ын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа ээлжит бус хуралдааныг сард нэгээс доошгүй удаа хууль тогтоомжид заасан эрхэд хамаарах асуудлын хүрээнд тогтмол хуралдана” гэсэн бол тогтоолын 4.3-т “Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй саналаар эсвэл Хурлын зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна” гэсэн байна. Тэгэхээр Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-ыг хууль зөрчин хуралдуулах гэж байгааг тогтоолын заалтаас харж болно. Хууль зөрчсөн энэхүү хуралдаанаас гарсан аливаа шийдвэр тогтоол хүчингүй болох аж.
Энэ бүхний цаана олон их наяд төгрөгийн төсөвтэй битүү хатуу төслүүдээ явуулах гэсэн улайрал байгааг нийслэлчүүд мэдэж байгаа биз ээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.