0

"МЭК" судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг билээ. Уг судалгааны дөрөвдүгээр сарын дүн гарчээ.
Уг судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 882 иргэнийг хамруулж, дөрөвдүгээр сарын 11-18-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.
Судалгаагаар, иргэд хамгийн таалагддаггүй улс төрчөөр, Сангийн сайд асан Б.Жавхлан, Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Боловсролын сайд асан П.Наранбаяр, Шадар сайд Т.Доржханд, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар нэрлэсэн байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.