0

Африкийн Зимбабвегийн нэгэн зочид буудалд матар гарч ирэв. Аз болоход хэн ч гэмтээгүй гэж мэдээлсэн байна. Эрх баригчид матрыг барьж, аюулгүй болгож, гол руу буцаажээ.
Эн сарын 24-нд Зимбабвегийн нэгэн зочид буудалд ойролцоогоор 3.6 метр урттай матар орж ирсэн байна. Дүрс бичлэгт матар зочид буудлын хүлээн авах хэсгээр дамжин гал тогоо руу орж байгааг харуулсан байна.
Матар зочид буудлын ойролцоох Замбези голоос ирсэн гэж таамаглаж байгаа аж. Зочид буудлын нэгэн зочин "Зөөгчдийн хэлснээр матар зочин мэт өөртөө итгэлтэйгээр орж ирсэн" гэжээ.
Зочид буудалд орсон матар нь дэлхийн хамгийн аюултай матруудын нэг гэж тооцогддог Нил мөрний матар болохыг тогтоожээ.
Аз болоход хүний амь эрсдээгүй бөгөөд матрыг зэрлэг ан амьтдыг аврах баг аварч, ойролцоох гол руу шилжүүлжээ.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.