0

Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал хурандаа Т.Мөнх-Оргил болон БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч Ким Жунгсоо нар гарын үсэг зурсан байна.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэрэгжүүлэх, судлаач солилцох хөтөлбөр зохион байгуулах зэрэг чиглэлээр харилцан туршлага солилцож, судалгааны чадавхаа бэхжүүлэхээр тохиролцжээ.
.png)
Хуваалцах:
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
2 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.