dobu.mndobu

Н.Учрал: Онгоцны шатахуунаа 100 хувь, бусад автобензин, дизель түлшээ 55-60 хувь үйлдвэрлэх дотоодын үйлдвэрээ нээх цаг дөхжээ

Н.Учрал: Онгоцны шатахуунаа 100 хувь, бусад автобензин, дизель түлшээ 55-60 хувь үйлдвэрлэх дотоодын үйлдвэрээ нээх цаг дөхжээ

Ерөнхий сайд Н.Учрал холбогдох албаныхантай Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэрээ тэрбээр "Нефтийн үйлдвэр Монголд яагаад чухал болохыг монголчууд бүрэн дүүрэн ухамсарлаж, үнэнтэйгээ нүүр туллаа. Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа “Гадаад зээл ашиглалтын тухай хууль”-ийг УИХ-д нэн яаралтай өргөн барьж, батлуулсны үр дүнд 20 хувийн гүйцэтгэлтэй байсан ажил 40 хувьд хүрчээ. 24 цагаар 3700 орчим энэтхэг инженер, техникийн ажилтан, 150 гаруй монгол ажилчид тасралтгүй ажиллаж байна. Үр дүнд гүйцэтгэл маш хурдацтай явж байна. Энэтхэг талтай олон удаагийн хэлэлцээр хийж байхад “Та бүхэнд хэлэхэд гүйцэтгэл нь даваад явчихлаа, зээл чинь гараад байна. Гэтэл санхүүжилт орж ирэхгүй юм. Төсвийн хязгаараар бариад байна” гэдгийг удаа дараа хэлсэн. Манай Засгийн газар 100 хоногтоо санхүүжилтийн гацааг гаргаснаар ажил маш үр дүнтэй явж байгааг хараад баяртай байна. Ажил хурдтай явж байгаа ч салбар хоорондын уялдааны асуудал байгааг албаны хүмүүс хэллээ. Тиймээс шат шатанд сайд нар холбогдох асуудлыг шийдэх үүрэг өглөө. Хэрэгжилтийг би долоо хоног тутам хянаад явна.

Онгоцны шатахуунаа 100 хувь, бусад автобензин, дизель түлшээ 55-60 хувь үйлдвэрлэх дотоодын үйлдвэрээ тун удахгүй нээх цаг дөхжээ.

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч байна. Үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр бүх талаар дэмжинэ. Надад тавьсан саналуудыг нь Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар бүгдийг нь хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. Энэ бол бодит бүтээн байгуулалт. Хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх түүхэн ажил. Шинэ Монголыг бүтээх түүхэн бүтээн байгуулалт. Ард иргэд маань дэмжиж, энэхүү бүтээн байгуулалтын ард хамтдаа гарцгаая.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.