dobu.mndobu

"Аз тохино" гэсэн бөөгийн үгэнд итгэж, ууланд гарч байгалиа бохирдуулж байгаад олон нийт дургүйцлээ илэрхийлжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-05

"Аз тохино" гэсэн бөөгийн үгэнд итгэж, ууланд гарч байгалиа бохирдуулж байгаад олон нийт дургүйцлээ илэрхийлжээ

Солонгосын Кёнги мужийн Гвачон хотын мэдээлснээр, 4-нд тус хот Гванак уулын оргилын ойролцоох шалбаагнаас тогтсон бохир усыг хувин ашиглан шавхаж, хог хаягдлыг зайлуулсан байна.

Төрөл бүрийн хүнсний хаягдал болон нэг удаагийн хэрэглээний зүйлсээр бохирдсон шалбаагны зургууд онлайн орчинд хурдацтай тархсаны дараа шүүмжлэлд өрнөж эхэлсэн байна. 

Энэ оны нэгдүгээр сард Солонгосын tvN телевизийн "You Quiz on the Block" нэвтрүүлэгт мэргэ төлөгч Пак Сун Жүн "азгүй үедээ Гванак ууланд очих хэрэгтэй" гэж дурдсаны дараа Гванак ууланд жуулчдын тоо, ялангуяа 20, 30 насны залуучуудын тоо эрс нэмэгдсэн байна. Жуулчдын энэхүү огцом өсөлт нь байгалийн ландшафтыг гэмтээх зэрэг асуудалд хүргэжээ. 

Гванак уулын бүсийг хотын байгалийн цогцолборт газар гэж тодорхойлсон бөгөөд байгууламжид хохирол учруулсан тохиолдолд шийтгэл ногдуулдаг болжээ. Одоогийн "Хотын цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн тухай" хуулийн дагуу цэцэрлэгт хүрээлэнгийн байгууламжийг гэмтээсэн тохиолдолд 3 сая хүртэлх воны торгууль ногдуулна. Мөн хотын захиргаа хог хаягдлыг эрчимтэй арилгахын тулд одоогоор ажилтнуудаа тухайн газарт байршуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Нэгэн мэргэ төлөгч бөөгийн амьдралд чинь азгүй үе тохиолдож байвал Гванак ууланд очвол амьдрал чинь сайжирна гэсэнд итгэн олон олон мухар сүсэгтнүүд байгаль орчноо бохирдуулж байгаад олон нийт дургүйцлээ илрхийлж байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.