dobu.mndobu

Ан Хё Соп 2026 оны Мет Гала-д гялалзлаа

Ан Хё Соп 2026 оны Мет Гала-д гялалзлаа

Ан Хё Соп дэлхийн загварын хамгийн том үдэшлэг болох Met Gala 2026-д анх удаа оролцож, улаан хивсэн дээрх дүр төрхөөрөө олны анхаарлыг татлаа. Нью-Йорк хотын Метрополитан музейд болсон уг арга хэмжээнд тэрбээр захиалгаар урласан Valentino брэндийн хувцсаар гоёсон нь онцлох мөч байв.

Түүний сонголт гялтганасан хар, алтан хээтэй костюм бөгөөд дотуур нь торгон алтан цамц өмссөн байлаа. Үүнийг улаан ороолт, алтлаг деталь бүхий гуталтай хослуулж, “Загвар бол урлаг” сэдвийг төгс илэрхийлсэн гэж загвар шүүмжлэгчид үнэлж байна.

2026 он Ан Хё Сопын хувьд амжилтаар дүүрэн жил болж байна. Тэбрээр SBS сувгийн “Sold Out on You” бүтээлд гол дүр бүтээж байгаа бөгөөд өмнө нь “Business Proposal”-оороо дэлхийд танигдсан билээ. Мөн энэ жил Academy Awards-ын улаан хивсэн дээр анх удаа алхсан юм.

Мет Гала-д оролцсон K-оддын жагсаалт ч мөн анхаарал татав. BLACKPINK хамтлагийн гишүүд болох Розэ, Лиса, Жисү, Женни нар дахин улаан хивсэн дээр гарч ирсэн бол aespa хамтлагийн Карина Prada-ийн захиалгат ханбуг өмссөнөөрөө онцгойров.

Ийнхүү 2026 оны Мет Гала нь зөвхөн загварын шоу биш, харин дэлхийн соёлын өнгө төрхийг нэг дор харуулсан томоохон үйл явдал болж өнгөрлөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.