0

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд зам тээврийн хөдөлгөөнд оролцож, зөрчил гаргах тохиолдол нэмэгдэж байгааг Тээврийн прокурорын газар мэдээллээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 21 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.
Эдгээр хэргийн улмаас 6 хүн амь насаа алдаж, 8 хүн хүнд, 10 хүн хүндэвтэр, 1 хүн хөнгөн гэмтэл авчээ.
Шүүхийн шийдвэрийн хувьд 5 хүүхдэд хорих ял, 2 хүүхдэд зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдуулсан бол 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнссэн, 3 хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.