dobu.mndobu

7 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон Таннер Хорнерт цаазаар авах ял оноолоо

7 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон Таннер Хорнерт цаазаар авах ял оноолоо

АНУ-ын Tarrant County-ийн шүүх 2022 онд 7 настай охин Атена Стрэндийг хулгайлж, хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Таннер Хорнерт цаазаар авах ял оноолоо.

Тэрбээр 2026 оны дөрөвдүгээр сарын 7-нд шүүх хурал эхлэхийн өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бараг нэг сар үргэлжилсэн шүүх хурлын төгсгөлд шүүгчид түүнд хамгийн хүнд ял оноох шийдвэр гаргалаа. 

Мөрдөн шалгалтаар Хорнер нь хүргэлтийн жолоочоор ажиллаж байхдаа 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд охины гэрт очиж, улмаар түүнийг хулгайлан амь насыг нь хохироосон нь тогтоогджээ. Охины цогцсыг хоёр хоногийн дараа гэрээс нь холгүй газраас олжээ. 

Шүүх хурлын үеэр прокурорууд хэргийн ноцтой байдал, хохирогчийн нас зэргийг онцолж цаазаар авах ял шаардаж байсан бол өмгөөлөгчид шүүгдэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг харгалзан бүх насаар нь хорих ял оноохыг хүссэн байна.

Хохирогчийн гэр бүлийнхэн мэдүүлэг өгөхдөө уг хэрэг тэдний амьдралд нөхөж баршгүй гарз, сэтгэл санааны хүнд цохилт болсон гэдгийг илэрхийлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.