0

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли Лос Анжелес дахь удаан хугацаанд амьдарч байсан харшаа 29.9 сая доллароор гэсэн нь олны анхаарлыг татжээ.
Нью Йорк Пост сонинд мэдээлснээр, Жоли 2017 онд хуучин нөхөр Брэд Питтээс салсныхаа дараахан 24.5 сая доллароор худалдаж авснаасаа хойш өөрийн оршин суух газар болгон ашиглаж байсан харшаа энэ сарын 4-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр зарласан байна.
Өмнө нь 2024 онд The Hollywood Reporter сонинд өгсөн ярилцлагадаа Жоли Питттэй хийсэн салалтын гэрээний нөхцлийн дагуу бүх хүүхдүүд нь насанд хүртлээ Калифорнид үлдэх ёстой гэдгээ мэдэгдэж байсан.
Тухайн үед тэрбээр "Би Лос Анжелес хотод өссөн, гэхдээ би зөвхөн салалтын улмаас энд үлдэж байна. Хүүхдүүд маань 18 нас хүрмэгц би явна" гэж мэдэгдэж байсан.
Тэрбээр том хүү Мэддоксынхоо төрсөн нутаг болох Камбожийг ирээдүйн очих газраа гэж нэрлэжээ. Уг харш нь Холливудын домогт кино найруулагч Сесил Б- д харьяалагддаг бөгөөд ДеМилл 1916 оноос 1959 онд нас барах хүртлээ энд амьдарч байжээ.
Ойролцоогоор 11,000 хавтгай дөрвөлжин фут талбай бүхий өргөн уудам талбайд байрлах энэхүү харшид арванзургаан угаалгын өрөө, фитнесс, цайны газар, усан бассейн, усан оргилуур, дөрвөн задгай зуух, асар том дарсны зоорь, харуул хамгаалалтын пост зэрэг байдаг байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.