dobu.mndobu

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж, гар утсыг нь дээрэмджээ

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж, гар утсыг нь дээрэмджээ

Сүхбаатар дүүрэгт бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд бага насны хүүхэд ганцаараа явж байх үед үл таних эрэгтэй этгээд орон сууцны орц руу дагуулан орж, "iPhone 12" загварын гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагч нарт хандан бага насны хүүхдийг оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, гэрийн ойр орчимд ч гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэйг анхаарууллаа.

Мөн орц, гарц, гудамж талбайгаар зорчих үед хүүхдийг заавал харгалзах хүнтэй явуулахыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.