0

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 32 дугаар байр 3 давхарын дугаар тоотод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.09) 08:58 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 56 метр.кв 3 өрөө байрны зочны өрөөний дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг бүрэн унтраасан.
Тухайн гал түймрийн голомтоос 22, 86 настай хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн.
Бичлэгт гарч байгаа бага насны хүүхдийг мөн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.