dobu.mndobu

Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүлэв

Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүлэв

Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойг тохиолдуулан 2026 оны тавдугаар сарын 9-ний өдөр Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор болон “Монгол ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяр, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, төрлийн цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөөлөгчид оролцлоо.

Арга хэмжээний үеэр эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн баатруудын гавьяаг хүндэтгэн дурсаж, хүндэтгэл үзүүлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.