0

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын соёл урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монголын соёл, урлаг, утга зохиолын салбарт эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёл, хүн түүхийн сэдэвт олон зуун бүтээл туурвиж, түмэн олныхоо оюуны санд өргөсөн эрхэм хүмүүн байв.
Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн,одоогийн Алтанширээ сумын ойролцоо хэсэгт төржээ. Түүний аав нь Иххэт суманд төрсөн бол ээж нь Алтанширээ сумын уугуул хүн юм. Ш.Гүрбазар бага залуу насаа Алтанширээ суманд өнгөрүүлсэн нь олон бүтээл туурвилаас нь харагддаг.
1970 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлжээ. 1977 онд Улсын Багшийн Их Сургуулийг төгссөн.
2016 онд Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан амьдрал уран бүтээлээс сэдэвлэн 2004 онд бичсэн эмгэнэлт жүжгийн зохиолыг нь СТА Ч.Түвшин найруулж "Жаргаагүй нар" жүжгийг тайзнаа тавьсан юм.
Түүний бүтээлүүдээс:
1973 онд "Дугуй хээтэй наадам"
1978 онд "Цэргийн ар гэр" жүжиг
1993 онд "Сэрүүн зүүд" "Шөнийн сүүдэр" жүжгийн зохиолоороо "Монголын зохиолчдын эвлэлийн шагнал" хүртжээ.
2004 онд "Жаргаагүй нар" эмгэнэлт жүжгийн зохиолоороо "Алтан өд" шагнал хүртсэн юм.
1983 онд "Хүний хань" жүжиг
1986 онд "Итгэл" теле жүжиг
1988 онд "Сэрүүн зүүд" жүжиг
1989 он "Элдэв зураг" жүжиг
1989 он "Хаврын сүүл сар"
1989 он "Зургийн багш буюу нарны шувуу" жүжиг
"Надаар тоглосон хайр" жүжиг
"Жаргах гэж дурладдаггүй" жүжиг
"Чамайгаа алдмааргүй байна" жүжиг 2005 онд тус тус олны хүртээл болгож байлаа.
Хуваалцах:
BE STRONG | Оролцогчдын ДОТООД болон ГАДААД ертөнцөөр аялуулах шинэ дугаар өнөөдөр цацагдана
2 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.