0

Иекей рамен нь 1974 онд Ёкохамад үүссэн бөгөөд өтгөн тонкоцу-шоюү шөл, шулуун бүдүүн гоймонгоороо алдартай. Шинэ Lunch Pack нь өмнө нь 2016, 2019, 2021 онд гарч байсан хувилбаруудын үргэлжлэл бөгөөд энэ удаад Канто бүс, Нагано болон Шизүокагийн зарим хэсэгт зургаадугаар сарын сүүл хүртэл худалдаалагдах аж.
Сэндвичийг задлахад энгийн цагаан талхтай сэндвич харагдавч дотор нь өтгөн соустай, богино хэрчсэн гоймон болон жижиглэсэн гахайн махтай юм. Харахад Иекей раментай төстэй санагдсан ч амтны хувьд хэрэглэгчдийн хүлээлтэд хүрсэнгүй.
Амталж үзсэн хүмүүсийн хэлснээр, сэндвич нь рамен гэхээсээ илүү чихэрлэг терияки маягийн амттай байсан бөгөөд Иекей рамены гол онцлог болох тахианы тосны баялаг амт бараг мэдрэгдээгүй аж. Орцын жагсаалтад “чию” буюу тахианы тос орсон байсан ч амтанд төдийлөн ялгараагүй байна.
Гэсэн ч бүтээгдэхүүн өөрөө муу биш, харин “раментай төстэй амтат талх” шиг сэтгэгдэл төрүүлсэн гэж үнэлжээ. Харин нэг сонирхолтой зүйл нь энэ сэндвичийг идсэний дараа хүмүүс жинхэнэ Иекей рамен идэх хүсэл улам их төрсөн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь маркетингийн хувьд ч ухаалаг алхам байж болох бөгөөд Lunch Pack нь хэрэглэгчдийг эцэст нь жинхэнэ рамены газар руу татах “амтны teaser” болж өгчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.