0

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захиралаар өнөөдөр сэлгэн томилогдсон билээ.
Тэрбээр өөрийн цамин хуудаснаа компанийн Захирлын зөвлөл хуралдаж эхний хагас жилийн үр дүнгийн урамшуулалын урьдчилгааг нийт ажиллагсдын үндсэн цалингийн дундаж хэмжээнээс 200%-иар тооцож олгохоор шийдвэрлэлээ гэсэн мэдээлэл оруулжээ.
Тус мэдээлэлд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олон бид 2024–2026 оны үйл ажиллагаагаар түүхэн амжилтыг хамтын хүчээр бүтээж, үйлдвэрийнхээ нэр хүндийг шинэ түвшинд гаргалаа. Компанийн амжилт маань үргэлжилж 2026 оны эхний 4 сарын гүйцэтгэлийн цэвэр ашгийн төлөвлөгөөний биелэлт 192%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Иймд компанийн Захирлын зөвлөл хуралдаж эхний хагас жилийн үр дүнгийн урамшуулалын урьдчилгааг нийт ажиллагсдын үндсэн цалингийн дундаж хэмжээнээс 200%-иар тооцож олгохоор шийдвэрлэлээ.
Өөрсдийн мэдлэг, ур чадвар, зүтгэлээ дайчлан ажилласан хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ амжилт бол та бүхний хичээл зүтгэлийн үнэт үр шим юм.
Цаашдын үйлсэд тань амжилт, гэр бүлд тань амар амгалан, аз жаргал хүсэн ерөөе. Дархан төмөрлөгчүүд хамтдаа улам олон амжилтыг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.