dobu.mndobu

Монголд цөлжилттэй тэмцэх ногоон бүс байгуулахаар хамтран ажиллана

Монголд цөлжилттэй тэмцэх ногоон бүс байгуулахаар хамтран ажиллана

SDY Mongolia-ийн ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Солонгос Улсад албан томилолтоор ажиллаа. 

Тус байгууллага нь Green Asia-тай хамтран ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Сөүл хотод уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр Монгол Улсад бэлчээрийн доройтол, цөлжилтөд өртсөн бүс нутгуудад ногоон бүс байгуулах, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Талууд цаашид уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд судалгаа, төлөвлөлт болон хамтын ажиллагааны нарийвчилсан ажлуудыг үргэлжлүүлэхээр болжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.