0

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өнөөдөр оргилд хүрснээр Эверестийн оргилд мөрөө гаргасан Монголын 19 дэх уулчин болж байна.
Монгол Улсаас өмнө нь нэр бүхий уулчид дэлхийн дээвэрт амжилттай гарч байсан бөгөөд анхны амжилтыг 2005 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр үзүүлж байв. Харин анхны монгол эмэгтэй уулчин нь 2011 онд оргилд гарсан Б.Гангаамаа юм.
Мөн дараагийн жилүүдэд С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа зэрэг олон уулчин Эверестийн оргилд амжилттай гарч байсан бол сүүлийн жилүүдэд ч Монголын уулчид тогтмол амжилт үзүүлсээр байна.
Түүнчлэн 2024 онд Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар оргилд гарсан ч буух замдаа харамсалтайгаар амь насаа алдсан эмгэнэлт тохиолдол гарч байжээ.
Монголын уулчид Эверестийн оргилд анх гарснаас хойш 21 жил өнгөрч, энэ хугацаанд олон тамирчин дэлхийн дээвэрт нэрээ мөнхөлсөөр байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.