dobu.mndobu

Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн талаарх уулзалт боллоо

Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн талаарх уулзалт боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах төвд өнөөдөр (2025.05.20) Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан төрийн холбогдох байгууллагууд болон аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын хамтарсан уулзалт боллоо.

Уулзалтад Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод болон экспортлогч аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Оролцогчид нээлттэй хэлэлцүүлгийн хэлбэрээр санал бодлоо чөлөөтэй солилцов.

Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын бүтээгдэхүүнд үзүүлэх гаалийн тарифын хөнгөлөлт, гарал үүслийн дүрэм, техникийн зохицуулалт болон стандартын шаардлагын талаар аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалтад оролцсон төрийн байгууллагуудын төлөөлөгчид хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхлэх үед бэлэн байхаар бэлтгэлээ ханган ажиллаж байгааг онцлов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.