0

Пакистаны шүүх олон нийтийн шуугиан дагуулсан хэрэгт буруутгагдсан эрэгтэйд цаазаар авах ял оноосон байна. Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сардхэрэгт холбогджээ.17 настай TikTok инфлюенсер Sana Yousaf-ын гэрт халдаж, түүнийг буудан хөнөөжээ.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, 23 настай Умар Хаят аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үед онлайнаар харилцаж байсан бөгөөд хоорондын маргаанаас үүдэн, уг хэрэг гарсан гэж мэдүүлсэн байна.
Хохирогч Sana Yousaf нь нас барахаасаа өмнө TikTok болон Instagram дээр нийт 1.5 сая гаруй дагагчтай, залуусын дунд алдартай контент бүтээгч байжээ.
Исламабадын шүүх зөвхөн цаазаар авах ял оноогоод зогсохгүй, ялтанг хохирогчийн гэр бүлд 2.5 сая рупийн нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгосон байна.
Мөрдөн шалгалтын явцад гэмт этгээд аллага болохоос өмнө хохирогчтой уулзах гэж хэд хэдэн удаа оролдсон, улмаар гэрт нь нэвтэрч хэрэг үйлдсэн гэж Пакистаны хэвлэлүүд мэдээлжээ.
Хохирогчийн гэр бүлийнхэн шүүхийн шийдвэрийг “нийгэмд сургамж болсон шийдвэр” хэмээн үнэлсэн бол хүний эрхийн идэвхтнүүд энэ хэрэг нь эмэгтэй контент бүтээгчдийн аюулгүй байдлын асуудлыг дахин хөндөж байгааг онцолж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.