0

Хурлын нээлтэд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден оролцож үг хэлсэн бөгөөд тэрээр Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэв.
Одоогийн байдлаар Монгол Улсын ойролцоогоор 600 энхийг сахиулагч гурван тивийн долоон улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 23,000 гаруй алба хаагч энэхүү ажиллагаанд оролцсон байна.
Тус бага хуралд олон орны цэргийн төлөөлөгчид оролцож, энхийг сахиулах ажиллагаанд хуримтлуулсан туршлага, сургамжаа харилцан солилцжээ.
Мөн энэ жилийн арга хэмжээ нь Монгол Улс эмэгтэй энхийг сахиулагчдаа НҮБ-ын ажиллагаанд оролцуулж эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаа нь онцлог байв.
НҮБ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчин болон нийт энхийг сахиулагчдад баярын мэнд хүргэж, энхийн төлөөх тууштай зүтгэл, мэргэжлийн ур чадвар, эр зоригийг өндрөөр үнэлж талархал илэрхийлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.