0

Жүжигчин Ким Сү Хёнтэй холбоотой худал мэдээлэл тараасан гэх “Hover Lab” сувгийн Юүтүбэр Ким Сэ Уй-г баривчилжээ.
Түүнийг талийгаач жүжигчин Ким Сэ Роныг насанд хүрээгүй байхад нь Ким Сү Хёнтой үерхэж байсан гэсэн баталгаагүй мэдээлэл тараасан, мөн баримт хуурамчаар засварласан байж болзошгүй гэж буруутгаж байгаа юм. Харин жүжигчин Ким Сү Хён эдгээр мэдээллийг эрс няцааж ирсэн байна.
Шүүхээс түүнийг нотлох баримт устгах, эсвэл оргон зайлах эрсдэлтэй гэж үзэн баривчлах шийдвэр гаргажээ.
Ким Сү Хёны агентлаг “явуулсан шалгалтаар бүх хардлага үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэж мэдэгдээд, дэмжсэн хүмүүст талархал илэрхийлсэн байна.
Харин Юүтүбэр Ким Сэ Уй өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж, цагдаа болон прокурорын байгууллагын шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргана гэжээ.
Энэ хэрэг Ким Сэ Рон нас барсны дараа дэгдсэн бөгөөд түүнээс хойш Ким Сү Хён олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцоогүй байна.
Тэрбээр өмнө нь “Би хийгээгүй зүйлээ хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.