dobu.mndobu

OREO болон BTS хамтарсан тусгай амттай жигнэмэг худалдаанд гарна

OREO болон BTS хамтарсан тусгай амттай жигнэмэг худалдаанд гарна

BTS болон OREO хамтран “Limited Edition OREO & BTS Cookies” нэртэй тусгай амттай жигнэмэг гаргахаар боллоо.

Энэхүү бүтээгдэхүүн нь бор сахар, солонгос гудамжны алдарт амттан болох “хотток” буюу бор сахар дүүргэлттэй амтыг шингээсэн кремтэй байх бөгөөд BTS хамтлагийн гишүүд өөрсдөө энэ амтыг санаачилсан гэж мэдэгджээ.

Хамтлагийн гишүүд энэ хамтын ажиллагааны талаар “Хүүхэд байхдаа OREO иддэг байсан, одоо бид өөрсдийн эх орны амтыг дэлхийтэй хуваалцаж байгаадаа баяртай байна” хэмээн онцолсон байна.

Жигнэмэг бүр дээр BTS-ийн 13 жилийн ойд зориулсан 13 өөр төрлийн дүрс, бичиглэл байх бөгөөд үүнд гишүүдийн нэр, хамтлагийн бэлгэ тэмдэг, фэнүүдэд зориулсан тусгай тэмдэглэгээ багтжээ.

Мөн бүтээгдэхүүний савлагаа нь Өмнөд Солонгосын гудамжны захын өнгө төрхийг илэрхийлсэн дизайнтай байх бөгөөд фэнүүдэд зориулсан дурсамж, соёлын уур амьсгалыг шингээсэн гэж тайлбарлажээ.

Энэхүү кампанит ажлын хүрээнд фэнүүд BTS-д зориулсан цахим захидал бичих боломжтой бөгөөд дэлхий даяар “хамгийн том хайрын захидал” бүтээх уриалга гаргасан байна.

“OREO” болон BTS-ийн тусгай бүтээгдэхүүн 2026 оны 6-р сарын 2-ноос урьдчилсан захиалгаар гарч, 6-р сарын 8-наас дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ.

Мөн 6-р сарын 14-нд Taguig хотод олон нийтийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд фэнүүд оролцох боломжтой аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.