0

Фермийн эзэн Зиа Уддин Мридха AFP агентлагт ярихдаа энэ нэрийг дүү нь өгсөн гэжээ.
“Манай дүү энэ үхрийн ер бусын үснээс санаа авч энэ нэрийг өгсөн,” хэмээн тэр хэлсэн байна.
Ферм дээр өдөр бүр сошиал медиа хэрэглэгчид, жуулчид болон хүүхдүүд ирж, олны танил болсон энэ үхрийг үзэхээр цуглардаг аж. Зочид үхрийн толгой дээр ус асгаж, шаргалдуу үсийг нь самнаж, хамтдаа зургаа авхуулдаг аж.
Мридха “Түүний өдөртөө эдлэх ганц тансаг зүйл нь өдөрт дөрвөн удаа усанд орох” хэмээн хэлээд, үхэр болон Дональд Трампын ижил төстэй байдал зөвхөн үсээр хязгаарлагдана гэж онцолжээ.
Мал аж ахуйн албаны мэдээлснээр альбино буюу пигментгүй цагаан үхэр маш ховор бөгөөд меланины дутагдлаас болж цагаан эсвэл ягаавтар өнгөтэй харагддаг байна.
Лалын шашинт Бангладеш улс энэ сарын сүүлээр тохиох Ид аль-Адха буюу тахил өргөлийн баяртаа бэлтгэж байгаа бөгөөд энэ үеэр 12 сая гаруй мал (ямаа, хонь, үхэр, буффало) тахилд зориулагдах төлөвтэй байна. Энэ нь олон ядуу өрхүүдэд мах идэх ховор боломж олгодог уламжлал юм.
Гэвч олны анхаарал татсан энэ үхэр хэт их зочин ирснээс болж жин хаяж эхэлсэн тул эзэн нь олон нийтэд үзүүлэхийг хориглосон байна.
Зочдын нэг болох бизнесмен Файсал Ахмед “Үхрийн төрх Дональд Трамптай үнэхээр төстэй” хэмээн хэлээд, зарим хүмүүс холоос зорин ирж байгааг дурдсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.