0

Өмнөговь аймагт иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг нэг дороос хүргэх зорилготой “JOB CENTER” төв 2026 оны 05 дугаар сарын 25-нд нээлтээ хийжээ.
Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар-ын дарга З.Бауыржан оролцож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тус төв нь ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх, ажлын байрны мэдээлэл хүргэх, ажил олгогч байгууллагуудтай холбох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлэх зорилготой бөгөөд цаашид иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээр ажиллах юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.