0

Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд Хотын даргын ажлаа авч байв. Тэр цагаас хойш 2 жил 7 сарын хугацаанд ажиллаад, тавдугаар сарын 26-нд албан тушаалаасаа буулаа. Энэ хугацаанд түүний хөрөнгө, орлого хэр өссөнийг Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэн хүргэж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ жил бүр шинэчлэн гаргах үүрэгтэй байдаг. Уг мэдээллийг АТГ нийтэд ил болгож, сайтдаа байршуулдаг юм. Гэвч 2025 оны ХОМ хараахан ил тод болоогүй байна. Иймээс хамгийн сүүлд буюу 2024 оны ХОМ-ийг авч, харьцууллаа.
Хотын дарга болохын өмнө буюу 2022 онд:
-Өөрийн орлого: 38 сая 686 мянган төгрөг,
-Гэр бүлийн гишүүдийн жилийн орлого 36 сая 589 мянган төгрөг
-Үл хөдлөх хөрөнгө: 1 тэрбумаар үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслангийн байшин, 1 авто зогсоол
-Тээврийн хэрэгсэл: 182 сая төгрөгөөр Toyota, Land Cruiser 200- 1
-Мал: 236 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдын удмын адуу 35, үхэр 21, ямаа 157, хонь 444, адуу 43
-Газар: 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 480 м.кв
-Үнэт эдлэл: 25 сая төгрөг,
-Хадгаламж: 12 сая 522 мянган төгрөг байжээ.
Хамгийн сүүлд буюу 2024 онд гаргасан мэдүүлгээр:
-Өөрийн орлого: 65 сая 744 мянган төгрөг
-Гэр бүлийн гишүүдийн жилийн орлого 59 сая 226 мянган төгрөг
-Үл хөдлөх хөрөнгө: 1 тэрбумаар үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслангийн байшин, 1 авто зогсоол
-Тээврийн хэрэгсэл: 292 сая төгрөгөөр Toyota, Land Cruiser 200- 1, суудлын жижиг машин-1
-Мал: 194 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдын удмын адуу 25, үхэр 31, ямаа 10, хонь 43, адуу 29
-Газар: 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 480 м.кв
-Үнэт эдлэл: 25 сая төгрөг,
-Хадгаламж: 23 сая 638 мянган төгрөг
-Зээл: 44 сая 279 мянган төгрөг
-Хандив: 65 сая 500 мянган төгрөг байна.
Авлигатай тэмцэх газраас 2025 оны ХОМ-ийг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл цахимаар авсан тухайгаа мэдэгдсэн. Харин цахим системдээ хараахар байршуулаагүй байгаа юм. Мэдээдэлэл ил тод болсны дараа бид дахин харьцуулан хүргэх болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.