dobu.mndobu

Хүнсний хаягдлыг бууруулахын тулд өдөр тутмын хүнсний үлдэгдэл хэсгүүдийг ашиглах боломжийг мэргэжилтнүүд зөвлөж байна

Хүнсний хаягдлыг бууруулахын тулд өдөр тутмын хүнсний үлдэгдэл хэсгүүдийг ашиглах боломжийг мэргэжилтнүүд зөвлөж байна

Хүнс, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дарамт иргэдийн амьдралд мэдрэгдэж байгаа энэ үед жил бүр их хэмжээний идэж болох хүнс хаягдаж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Зарим хүнс хэрэглэхээс өмнө муудах тохиолдол байдаг ч өдөр тутмын хэрэглээнд ашиглагдаж болох орц, найрлагын тодорхой хэсгийг хаяснаар хүнсний хаягдал нэмэгддэг байна. Харин эдгээр үлдэгдэл хэсгүүдийн ихэнх нь тэжээллэг, амттай бөгөөд олон төрлийн хоолонд ашиглах боломжтой гэж судлаачид зөвлөж байна.

Эрдэмтэд хүмүүсийн байнга хаядаг хүнсний хэсгүүдийг илүү үр ашигтай ашигласнаар өрхийн хүнсний зардлыг бууруулахын зэрэгцээ хог хаягдлыг багасгах боломжтойг онцолжээ.

Жишээлбэл, Брокколийн иш, навчийг ихэвчлэн хаядаг ч ишний гаднах хатуу хэсгийг нь цэвэрлээд доторх зөөлөн хэсгийг нь салат, хуурга, песто соус зэрэгт ашиглаж болно. Мөн брокколийн навч нь шим тэжээл ихтэй тул бусад навчит ногооны адил салатанд хийж болохыг зөвлөжээ.

Мөн ишийг ихэнхдээ анзааралгүй хаядаг ч яншуй, кориандр зэрэг ургамлын зөөлөн ишийг хэрчиж шөл, карри, соусанд ашиглаж болдог байна. Харин розмариныг хатуу ишийг амт оруулах зорилгоор шөл, шарах хоолонд ашиглаж болохыг зөвлөжээ.

Шарсан тахианы яс, гулууз махыг шөл, рамен, гоймонтой шөлний үндэс болгон ашиглаж болох юм.

Лаазалсан вандуй, шошны шингэн буюу “аквафаба”-г өндөгний оронд ашиглаж, веган меренге, крем, майонез хийх боломжтой бөгөөд шөл өтгөрүүлэхэд ч хэрэглэдэг байна.

Хатсан талхыг хаяхгүйгээр өндөгтэй жигнэмэг, салат, шөлөнд шарсан талхны үйрмэг хэлбэрээр ашиглаж болохоос гадна амтат пудинг зэрэг хоолонд ч хэрэглэж болохыг зөвлөжээ.

Гэсэн ч хоол хүнс эвгүй үнэртэй болох, хөгц үүсэх, эсвэл удаан хугацаанд буруу нөхцөлд хадгалагдсан бол хэрэглэхгүй байх нь хамгийн аюулгүй гэж мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Энэхүү мэдээлэл нь хүнсний хаягдлыг бууруулах, өдөр тутмын хэрэглээг илүү үр ашигтай болгох зорилготойг судлаачид онцолжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.