dobu.mndobu

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт зэргийг үзэж сонирхох боломжтой.

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн 20 гаруй оролцооны байгууллага хамтран зохион байгуулж буй.

Та бүхнийг гэр бүл, найзуудаараа хүрэлцэн ирж, соёл, урлагийн олон талт хөтөлбөрүүдийг сонирхож, нийслэл хотын бэлгэ тэмдэг “Хаки”-тай танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дууриал болсон олны танил уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, баярын өдрөө дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.