dobu.mndobu

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

Их Британийн Дэлхийн II дайны ахмад дайчин 98 настай Харри Хийсман онгоцны далавчин дээр зогсон нисэж, хамгийн өндөр настай “wing walker” буюу онгоцны далавчин дээр зогсож үзүүлбэр үзүүлсэн хүнээр Гиннесийн дэлхийн рекордыг шинэчилжээ.

Тэрбээр тавдугаар сарын 23-нд Английн хөдөө нутгийн дээгүүр нисэх онгоцон дээр энэхүү үзүүлбэрийг хийсэн бөгөөд үүнийгээ “амьдралынхаа хамгийн гайхалтай мөч” хэмээн тодорхойлсон байна.

Харри энэхүү эрсдэлтэй үзүүлбэрээрээ хүүхдийн хорт хавдрын сан болох Lennox Children’s Cancer Fund-д зориулан хандив босгожээ. Мөн талийгаач эхнэр болон хүүгийнхээ дурсгалд зориулан уг ажлыг хийсэн аж.

“Би багаасаа л ийм зүйл хийхийг мөрөөддөг байсан. 98 настайдаа мөрөөдлөө биелүүлж, Гиннесийн рекорд эзэмшигч болно гэж хэзээ ч төсөөлөөгүй” хэмээн тэр ярьжээ.

Түүний асрамжийн газрын менежер хүсэлийн жагсаалт бичихийг санал болгосны дараа Харри wing walking хийхээр шийдсэн байна. Үзүүлбэртээ бэлтгэхийн тулд 11 сарын турш биеийн хүчний бэлтгэл хийжээ.

Түүний физик эмчилгээний багийнхан “Анх бэлтгэл эхлэхэд тэр сандлаас ч өөрөө босож чаддаггүй байсан" гэж ярьсан байна.

Одоогоор Харри Хийсман энэхүү үйл ажиллагаагаараа 8000 гаруй фунт стерлингийн хандив цуглуулаад байгаа бөгөөд анхны зорилго нь 5000 фунт байжээ.

Тэрбээр “Хүүхдүүд хамгийн чухал нь. Би зүгээр л эхлэлийг нь тавьсан хүн” хэмээн хэлсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.