dobu.mndobu

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд "Их Богд" хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд "Их Богд" хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр “Баянхонгор аймгийн ИТХ-ын шийдвэр, хүсэлтийг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орших Ихбогд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргаж байсан юм.

Тиймээс Төрийн тахилгатай уул хайрхныг таван жилд нэг удаа тахидаг уламжлалын дагуу энэ жил тус хайрханыг тахиж байна.

Төрийн тахилгат "ИХ БОГД" хайрханы тэнгэрийг тайх ёслолд Монгол Улсын Төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр УИХ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Г.Занданшатар томилогдон уг ёслолд оролцож байна.

Их Богд хайрхан нь Говь-Алтай нурууны баруун хойд зүгээс зүүн урд зүгийг чиглэн 70 км урттайгаар үргэлжлэн тогтсон нуруу бөгөөд ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 м өндөр. Мөн салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай.  Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.