0

ТЭСО Групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол орны нөхөн сэргээгдэх түүхий эдийг ашиглан олон улсын чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд үнэ цэнэ бүтээсээр ирсэн. Компанийн түүхт 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын хүнсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн “ТЭСО Фүүдс Парк” экспортын цогцолборыг бүрэн ашиглалтад оруулсан юм.
Ерөнхийлөгчид үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадал, бүрэн автоматжуулсан үйлдвэрлэлийн шугам, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй шийдлүүд болон цаашдын стратегийг танилцууллаа.
Түүнчлэн “ТЭСО Фүүдс парк” ашиглалтад орсноор Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт шинэ жишиг тогтож, экспортын боломж тэлэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт болсныг айлчлалын үеэр онцлов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.