dobu.mndobu

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын IX шуурхай зөвлөгөөн болж өндөрлөлөө

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-04

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын IX шуурхай зөвлөгөөн болж өндөрлөлөө

Энэ удаагийн хурлаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн удирдах ажилтнууд хамрагдаж, хүүхдийн эрхийг хангасан эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх талаарх асуудлыг чухалчлан хэлэлцлээ.

Хурлаар өмнөх зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн, холбогдох чиглэлийг өгч ажиллаа. 

Зөвлөгөөнөөр:

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан, цаашид анхаарах асуудлын талаар танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг дүүргийн Засаг дарга өгч ажиллаа.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, цаашид гарч болох эрсдэлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл солилцлоо.

Мөн гэр хорооллын орц, гарцыг чөлөөлөх, газар олголттой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд Дүүргийн Засаг дарга И.Баттөгс хэлэлцсэн асуудлуудтай холбоотой санал, дүгнэлтүүдийг нэгтгэн, холбогдох байгууллагуудад үүрэг өгч ажиллаа. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.