dobu.mndobu

Цахилгаан хэрэгсэл, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна

Цахилгаан хэрэгсэл, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна

Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурав хоногт орон сууцны хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар, хогийн суваг шатсан 7 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гал түймрийн 293 дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас 1 иргэн нас барж, 2 иргэн түлэгдэж гэмтсэн байна. Алба хаагчид утаажилтын бүсээс 337 хүүхэд, 738 том хүнийг аюулгүй талбайд гаргаж, угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирохоос авран хамгаалж ажилласан.

Орон сууцны хороололд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул,

-Өрхийн галын аюулгүй байдлаа хангах,

-Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,

-Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах,

-Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.