0

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна. Статистик мэдээллээр 2026 оны эхний таван сарын байдлаар Монгол Улсад нийт 292,063 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 71,935 жуулчнаар өссөн үзүүлэлт юм.
Улс орноор нь авч үзвэл, ОХУ-аас 117,498, БНХАУ-аас 87,714, БНСУ-аас 27,837, Япон улсаас-9,631, Герман 6,817 жуулчин тус тус иржээ.
Харин 2026 оны тавдугаар сарын статистикийг онцлоход, нийт 84,035 жуулчин хүрэлцэн иржээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 5 дугаар сараас 17,675 жуулчнаар буюу 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.