0

Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт САТ-1 хэв шинжийн шүлхий өвчин бүртгэгдэж, тархалтын хүрээ нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Онцгой комиссын 2026 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 17 дугаар тогтоол болон аймгийн Засаг даргын А/427 дугаар захирамжаар зургаадугаар сарын 8-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллахаар болсон байна. Уг шийдвэрийн хүрээнд нийтийг хамарсан үйл ажиллагаа, соёл урлаг, спортын тэмцээн уралдаан болон олон нийтийн бусад арга хэмжээг зохион байгуулахыг түр хугацаагаар хоригложээ.
Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд мөрдөж, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлэхийг холбогдох албаныхан анхааруулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.