dobu.mndobu

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл хуралдлаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-08

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл хуралдлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. 

Зөвлөлийн хуралдаанаар;

-Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц,

-Нийслэлийн хэмжээнд үер, усны аюул, эрсдэлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,

-Улаанбаатар хотын газар хөдлөлтийн нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах санал дүгнэлтэй танилцаж,

Нийслэлийн гамшгийн эрсдэлийн нөхцөл байдал, Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний мэдээлэлтэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр газар хөдлөлт, гал түймэр, үер усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, үерийн эрсдэлтэй бүсэд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргийн зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.