0

БНХАУ-ын амьтны хүрээлэнд амьдардаг Пан Баобао нэртэй ирвэс илүүдэл жингийн улмаас олны анхаарлыг татах болжээ. Тэрбээр 16 настай бөгөөд 65 кг-аас дээш жинтэй байгаа нь өөрийн төрөлдөө хэвийн хэмжээнээс нэлээд өндөр үзүүлэлт юм.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүний насыг харгалзан хатуу хоолны дэглэм бариулах нь стресс үүсгэж болзошгүй гэж үзэн хоолыг нь хязгаарлахын оронд хөдөлгөөнийг нь аажмаар нэмэгдүүлэхээр шийджээ.
Пан Баобао нь “Зоотопиа” хүүхэлдэйн киноны цагдаа Клоухаузертай биеийн галбираараа тун адилхан тул олны танил болсон байна.
Өмнө нь жинг нь бууруулах зорилгоор амьдрах орчныг нь өргөжүүлж, илүү их хөдөлгөөн хийх нөхцөл бүрдүүлжээ. Үүний үр дүнд хэсэг хугацаанд жингээ хассан ч бууруулсан жингээ тогтвортой хадгалж чадаагүй байна.
Харин одоо түүнд өдөр бүр 500 гаруй грамм үхрийн мах өгдөг бөгөөд зарим өдөр үхрийн махыг тахианы махаар орлуулдаг аж. Мөн хөдөлгөөнийг нь дэмжих зорилгоор амьдрах орчинд нь том бөмбөг байрлуулжээ.
Ийнхүү амьтны хүрээлэнгийн ажилтнууд Пан Баобаогийн насыг харгалзан жинг нь хүчээр бууруулах бус, эрүүл мэнд, тав тухыг нь чухалчлан асарч байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.