dobu.mndobu

“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж, урамшууллаа

“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж, урамшууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнээс хос хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг шагнаж, урамшуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян  хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж, цэргийн олимп хэмээн нэрлэгдсэн “Марш-тусгай цогцолбор” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдадаа халуун баяр хүргэе. Та бүхний эр зориг, авхаалж самбаа, эрэлхэг дайчин байдал, энгүй их амжилтаар бид бүхэн бахархаж байна. Амжилтаа бататгаж, алдар гавьяагаа мөнхжүүлсэн та  бүхэндээ ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Энэ үеэр амжилт гаргасан алба хаагчдыг Онцгой байдлын байгууллагын 1, 2, 3 дугаар зэргийн тэмдгээр шагнаж, мэргэшлийн зэрэг олгосон юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.