dobu.mndobu

Сурагчдын 20 орчим хувь нь эрт илрүүлэх үзлэгт бүрэн хамрагджээ

Сурагчдын 20 орчим хувь нь эрт илрүүлэх үзлэгт бүрэн хамрагджээ

Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хүрээнд 3, 6, 11, 15 настай 270 орчим мянган суралцагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.

Үзлэгийн эхний 14 хоногийн байдлаар улсын хэмжээнд 121,744 сурагч хамрагдсанаас 54,212 сурагчийн үзлэг бүрэн дууссан байна. Энэ нь нийт хамрагдах ёстой суралцагчдын 20 орчим хувь юм.

Аймгуудаас Сэлэнгэ аймаг сурагчдынхаа 42 хувийг үзлэгт хамруулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол Сүхбаатар аймаг 2.5 хувийн хамрагдалттай байна.

Үзлэгийн явцын мэдээллээр суралцагчдын дунд шүд, нүдний өвчлөл түгээмэл илэрч байгаа аж. Түүнчлэн жингийн илүүдэл болон бэлгийн бойжилттой холбоотой асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцолжээ.

Эрүүл мэндийн үзлэгийг дөрвөн насны ангиллаар зохион байгуулж, суралцагчдын эрүүл мэндийн байдлыг хэвийн, бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэсэн дөрвөн түвшинд үнэлж байна.

Харин дунд болон өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн суралцагчдыг давтан үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дараагийн шатлалын байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.