dobu.mndobu

Си Зиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв хорооны боловсон хүчний сургуулиар зочилжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-09

Си Зиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв хорооны боловсон хүчний сургуулиар зочилжээ

Орон нутгийн цагаар зургаадугаар сарын 9-ний үдээс өмнө, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Си Зиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны хамт Пхеньян хотод байрлах БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв хорооны боловсон хүчний сургуулиар зочилжээ.

Си Зиньпинийг хүрэлцэн ирэхэд тус сургуулийн хэдэн зуун багш, оюутан халуун дотноор угтан авсан байна. Хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга шаталсан танхимд хамт орж, БНАСАУ-ын гадаад харилцааны хичээлийн хүрээнд БНХАУ, БНАСАУ-ын харилцааны талаар хичээл зааж буй үйл явцтай танилцжээ.

Багш, оюутнууд босон алга ташин мэндчилж, Си Зиньпин болон Ким Жөн Ун нар сургалтын үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байна.
Үүний дараа хоёр орны удирдагч цахилгаан тэргээр сургуулийн орчинтой танилцаж, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон сургалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсжээ.

Сургуулийн ойт төгөлд Си Зиньпин, Ким Жөн Ун нар хамтдаа нэгэн гацуур мод тарьж усалсан байна. Дөрвөн улиралд ногоон хэвээр байдаг гацуур мод нь БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрамдал үеэс үед уламжлагдан хөгжиж, мөнхөд шинэчлэгдэн бэхжихийг бэлгэдсэн аж.

Үүний дараа хоёр нам, хоёр улсын удирдагчдыг байлцуулж, Цай Чи болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Ким Жэ Рён нар мод тарих дурсгалын хөшөөний нээлтийн туузыг хамтдаа хайчилсан байна.

Дурсгалын чулуун дээр хятад, солонгос хэлээр “БНХАУ-БНАСАУ-ын найрамдал мөнхөд орших болтугай” хэмээн сийлжээ. Си Зиньпин, Ким Жөн Ун нар дурсгалын хөшөөний өмнө гар барин хамтдаа гэрэл зураг татуулсан байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.