0

“Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний үйлдвэртэй Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн Б.Давааням багштай 11Г ангийн сурагчид танилцах аялал хийлээ.
Аяллын үеэр сурагчид шахмал түлш үйлдвэрлэх технологийн процесс, түүхий эдийн боловсруулалт болон бүтээгдэхүүний чанарын хяналтын талаар мэдээлэл авч, үйлдвэрийн дамжлага бүртэй танилцсан байна.
Үйлдвэрийн инженерүүд сурагчдад үйлдвэрлэлийн үе шат, дамжлага бүрийг тайлбарлан өгч, шахмал түлш хэрхэн үйлдвэрлэгдэж хэрэглэгчдэд хүрдэг талаар мэдээлэл өгсөн байна.
Энэхүү арга хэмжээ нь сурагчдын мэргэжлийн чиг баримжааг дэмжих, үйлдвэрлэлийн салбарын талаарх мэдлэгийг өргөжүүлэх, бодит ажлын орчинтой танилцахад чухал ач холбогдолтой байв.
Мөн сурагчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй ажлууд болон хагас коксон түлшний шилжилтийн талаар сонирхон асуулт тавьжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.