0

Өглөө дасгал хийх нь өдрийг эрч хүчтэй эхлүүлэхээс гадна дасгалаа хойшлуулах, алгасахаас сэргийлж, тогтмол дадал хэвшүүлэхэд тустай. Харин өглөө эрт дасгал хийдэг бол нүүрс ус, уураг, эрүүл өөх тос агуулсан хөнгөн, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх нь эрч хүчийг нэмэгдүүлнэ.
Үдээс хойш болон оройн эхэн үед биеийн булчингийн үйл ажиллагаа, хүч чадал, тэсвэр сайжрах тохиолдол бий. Энэ үед бие аль хэдийн хөдөлгөөнд орж, хоолноос хангалттай энерги авсан байдаг тул өндөр эрчимтэй дасгал, хүчний бэлтгэл хийхэд тохиромжтой байж болно. Гэхдээ унтахын өмнөхөн хэт эрчимтэй дасгал хийх нь нойр хямрахад хүргэж болзошгүй тул ийм үед алхах зэрэг хөнгөн хөдөлгөөн сонгохыг зөвлөж байна.
Мөн 90 мянга гаруй хүнийг хамруулсан судалгаагаар үдээс хойш дасгал хийдэг хүмүүсийн зүрх судасны өвчин болон эрт нас барах эрсдэл бага байгааг тогтоожээ. Гэсэн хэдий ч энэ нь хүн бүрт ижил цаг хамгийн тохиромжтой гэсэн үг биш юм.
Тиймээс дасгал хийх хамгийн зөв цаг бол тогтмол баримталж чадах цаг юм. Өглөө эсвэл орой гэж өөрийгөө заавал хязгаарлах шаардлагагүй бөгөөд тогтмол хөдөлгөөн хийх нь дасгалын цагаас илүү чухал аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.