dobu.mndobu

Канад өсвөр насныхны сошиал хэрэглээг хумина

Канад өсвөр насныхны сошиал хэрэглээг хумина

Канадын Ерөнхий сайд Mark Carney-ийн засгийн газар хүүхэд, өсвөр насныхныг цахим орчны эрсдэлээс хамгаалах шинэ хуулийн төсөл өргөн барилаа. 

Тус хуульд 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиа ашиглалтыг хязгаарлах буюу хориглох, мөн ChatGPT, Gemini, Claude, Grok зэрэг хиймэл оюуны чатботуудын аюулгүй байдлыг зохицуулах заалтууд багтах төлөвтэй байна.

Засгийн газар хүүхдүүдийг хамгаалах үүргийг платформуудад ногдуулж, нас баталгаажуулах арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд онлайн аюулгүй байдлын стандарт тогтоох бие даасан дижитал зохицуулагч байгууллага байгуулах санал дэвшүүлжээ.

Соёл, Үндэсний үнэмлэхийн сайд Marc Miller энэ асуудлыг нэн тэргүүний зорилт гэж тодорхойлж, “Хүүхдүүд амиа алдаж байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд Засгийн газар сошиал медиад донтох шинж, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, цахим дээрэлхэлт болон хортой контентын эрсдэлийг бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Харин зарим шинжээчид зөвхөн хориг тавих нь хангалтгүй бөгөөд компаниудад илүү хатуу аюулгүй байдлын шаардлага тавих хэрэгтэй гэж үзэж байна. Канадын энэхүү санаачилга нь 16-аас доош насныхны сошиал медиа хэрэглээг хязгаарласан Australia-ын хуультай төстэй бөгөөд батлагдсан тохиолдолд Канад онлайн аюулгүй байдлын хамгийн хатуу зохицуулалттай орнуудын нэг болох юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.