0

Монгол гишүүдтэй Navillera хамтлаг зургаадугаар сарын 10-нд “Friday Night” нэртэй шинэ дуугаа сонсогчдод хүргэлээ. Тус бүтээл нь хамтлагийн хоёр дахь сингл бөгөөд дууны дахилтын хэсэгт монгол хэлээр “Хайртай шүү” хэмээн дуулснаараа онцлог болжээ.
Өөрсдийн үнэнч сонсогчдыг “Wings” хэмээн нэрлэсэн Navillera хамтлаг ийнхүү монгол хэлээр дуу оруулсан анхны K-pop хамтлагуудын нэг болж байна.
Мөн тус хамтлаг өмнө нь “Korean Arts and Culture Star Awards” шагнал хүртэж, MBC-ийн K-pop тайзан дээр уран бүтээлээ толилуулж байсан. Тэд ирэх долоодугаар сард Ara Festival-д оролцож, Монгол дахь фенүүдтэйгээ уулзахаар төлөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.